Ичинхорлоо: Өөрийгөө хамгийн хөөрхөн, хамгийн дэгжин ганган, ухаантай гэж Хуурахаа боль!

Нэвтрүүлэгч Ичинхорлоо бусдад урам өгөхөөр сайхан үгсийг нийтэлжээ. Та ч бас уншаад бусаддаа түгээгээрэй.

~Хийж буй ажлаа хамгийн сайнаар, хариуцлагатай хий. Өдөр бүр өөрийгөө сонсож юу хүсч зорьж байгаагаа мэдэрч бай. ~~Өөрийгөө хамгийн хөөрхөн, хамгийн хүчтэй, хамгийн дэгжин ганган, ухаантай гэж хуурхаа боль. Өөрийнхөө сул талыг мэдэж засч, байнга дээшилж шат шатаар ахих л чухал. ~~Худал хуурмаг зүйл өөрийг чинь мөнхийн шоронд байлгана. Бүх зүйлээрээ үнэн бай.

~~Үнэт зүйлээ хамгаал хайрла. Найз нөхөд олдоно. Гэр бүл хүн бүрт заяагдсан цор ганц үнэт зүйл, бүх зүйл. ~~Хайртай хүмүүсээ хамгаал амлалтандаа хүр. Сул талыг нь хүлээн зөвшөөрч сайн талыг нь өнгөл. Үргэлж хамт бай, дэргэд нь байж чадахгүй бол өөрийнхөө орон зайг байнга мэдрүүл. ~~Ээж аавыгаа өргөж тэтгэ. Өнөөдрийг хүртэл тэмцэж хичээж буй амьдралд чинь тэд л хөрөнгө оруулсан. ~~Жингээ барь, эрүүл бай, хөдөлгөөн хий, Идэвхитэй амьдар. Сэтгэлээ эрүүл байлгаж байж бие эрүүл байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *