Outlaw Чинзо: Мөрийтэй тоглоомноос болж хамгийн үнэт Гэр Бүлээ алдсан

Outlaw хэмээх хамтлаг анх гарч ирсэн даруйдаа нэрд гарч чадсан билээ. Энэ үеээс эхлэн олонд танигдсан Чинзориг Эмоци продакшны жүжигчин Ариунцэцэгтэй ханилж хөөрхөн охинтой болсон.

Энэ үеээсээ хойш Чинзориг мөрийтэй тоглож эхэлсэн ба 2 жил тасралтгүй өдөр шөнөгүй тогложээ.

Анх 20000 төгрөгтэй ороод яасан нь мэдэгдэхгүй 70000 болгож хожжээ. Энэ үеээс тэрээр аан ингэж мөнгө олж болох нь хэмээн бодож асар их өрөнд орж гэр бүл хайртай хүмүүсийнхээ итгэлийг алджээ.

Чамгүй өрөнд орсон тэрээр Солонгос явж хар ажил хийж эхэлсэн байна. Харь оронд ажиллаж байх хугацаандаа их зүйлийг тунгаан бодож амьдралаа өөр тийш нь эргүүлэхээр шийдсэн нь одоогийг ресторан билээ.

Тэрээр ярилцлагадаа тухайн үед хүмүүс намайг мөрийтэй тоглоомонд донтсон байна гэж зөндөө хэлж байхад би донтоогүй ээ алдсан мөнгөө л олох гэж байна хэмээн улайрдаг байсан.

Харин одоо бодоход би үнэхээр донтсон байжээ хэмээн ярилцлагадаа хэлсэн юм. Одоо би амьдралынхаа утга учир болсон охиныхоо төлөө энэ бүгдийг зориулна хэмээн хэлсэн юм.