Хумсны доод хэсгийн Цагаан зүйл ямар учиртай гээч- ХӨӨХ мэдмээр

Хүний бие махбодь нэгэн бүхэл зүйл учир бүх зүйл нь хоорондоо уялдаа холбоотой байдаг.

Хүн болгонд байдаг ч төдийлөн сайн учрыг нь мэдэхгүй хумсны доод хэсэг нь биеийн толь болдог байх нь. Энэхүү цагаан нь хэлбэрээ өөрчилдөг ба яагаад гэдгийг мэдэж авья.

1. Эрхий хуруу:Эрхий хурууны хагас дугуй хэлбэртэй цагаан тэмдэг нь алга болсон байвал энэ нь сэтгэл санааны гутрал, стресс зэрэгтэй холбоотой юм. 

2. Долоовор хуруу: Харин долоовор хурууны цагаан тэмдэг нь жижгэрсэн эсвэл алга болсон бол таны элэг, нойр булчирхай, гэдэс асуудалтай болсныг илтгэнэ. 

3. Дунд хуруу: Артерийн даралт ихэссэн тохиолдолд дунд хурууны цагаан тэмдэг алга болдог аж. 

4. Ядам хуруу: Ядам хурууны цагаан тэмдэг алга болсон тохиолдолд дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдсон гэж үзэж болох юм. 

5. Чигчий хуруу: Таны гэдэс дотор өвчилсөн, асуудалтай болсон тохиолдолд чигчий хурууны цагаан тэмдэг жижгэрч, сүүлдээ алга болдог байна.