Оогий: Эрэгтэй, эмэгтэй дүү нар минь: Битгий эрт хүнтэй суугаарай! учир нь…

Дүү нар минь Эрэгтэй, эмэгтэй дүү нар минь: Битгий эрт хүнтэй суугаарай. Хүмүүстэй найзлаад нөхөрлөөд үз, хэсэг хугацаанд хамт амьдраад үз – гэхдээ шууд гэрлэх шаардлагагүй. Амьдрал зохиохоосоо өмнө өөрийгөө таних, юунд дуртай, юунд дургүйгээ ойлгох, өөрийгөө хөгжүүлж, үр хүүхэд хань ижилтэй тогтсон амьдралтай болох үед үүрэх асар том үүрэг хариуцлагийг дааж чаддаг – бие мах бодь, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсны дараа шийдвэр гаргах нь зүйтэй…

Гэр бүл салж, тус тусын амьдралыг хөөж болох ч, нэг нэгээрээ хүүхдээ асран хамгаалж чадах бүхнээ хийж болох ч хүүхдэд аав, ээж аль аль нь асар их хэрэгтэй юм байна лээ Асар их шүү Дүү нартаа сайхан бүхний дээдийг хүсэе. Ганц бие байгаа дээрээ өөрийгөө олж, өөрийгөө тултал нь хөгжүүл, гадаад дотоодоор аяла, том корпорацид ажиллаж үз, сайн удирдагчтай жижиг компанид ч ажиллаж үз, бага багаар хуримтлал үүсгэн аялалд гар – дуртай бүхнээ олоорой Love from beautiful Sydney OOGII

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *