Сайн үйлс бүтээж, бэлэг хөтөлбөр, сайн үйлсийн аян гэх мэт байнга буян хийж байдаг Одзаяа нэгэн том ажлын ард гарчээ. Энэ бол Ээж төв юм. Ар гэрээ ч анхаарах завгүй ажилласан түүний арын албыг нөхөр нь сайн авч явж байгаад тэрээр талархаж байсан.
12 болох гэж байхад цоглог ажиллаж байна дөө бид За ингээд зунжин хийсэн засвар, дотоод баримт бичгийн ажлууд эхнээсээ цэгцэрч 9 сард нээлтээ хийн, Монголын анхны “ЭЭЖ ТӨВ” нь ээжүүд бяцхануудыгаа хүлээн авахад бэлэн болоод байна шүү манайхааан yesssss. Ээж нар маань манай төв дээр ирээд мэргэжлийн асрагч нарт бяцхануудаа даатгаад тайван номоо уншаад кофегоо уугаад суухаас гадна Англи хэл , Жолоо , Фитнесс , Иог зэрэг олон төрлийн сургалтуудад хамрагдаж хөгжих боломжтой.
Мөн жирэмсний сургалт , мэргэжлийн эмчийн үзлэг , сэтгэлзүйн зөвлөгөөг ч бид мартаагүй ээ. Монголдоо анх удаа ийм загвараар ажиллах гэж байгаа төв болохоор бүх зүйлээ төлөвлөж нарийн чамбай байлгах гээд үзээд л байна ажилчдаа ч одооноос сургалтуудад хамруулаад эхэлсээн. Зураг авалт, уулзалт, гэрээ хэлэлцээр, засвар гээд хүүхдүүддээ ч 100 хувь анхаарах завгүй гүйж байхад хайртынхаа ажлыг ойлгож дэмждэг сайн хань сайн аав Заяа чамдаа баярлалаа хэхэ. Гэснээс нэг нууц задлахад арын ханаа чимэглэж дуусгаад Ээж нартаа зориулсан ток шоугаа эхлүүлнэ Гоё уу манайхаан