Артист Белла ослоор нүүрээ түлсэн Эмэгтэйг Гайхалтай өөрчилжээ

Цахим ертөнцөд нүүр будалтаараа алдартай артист Белла дахин нэгэн эмэгтэйг гайхалтай өөрчилжээ. Тэрээр нүүр будалтаар нэгэн модел хайж буйгаа бичихэд жоохон хүү Ээж минь ажлын ослоор ийм болсон, дандаа маск зүүж явдаг, ээжийгээ аз жаргалтай байхыг хармаар байна хэмээн бичжээ. Хүмүүс ч түүнийг дэмжин энэ эмэгтэйг сонгоорой гэсэнд Белла түүнийг сонгож өөрчилсөн нь энэ юм.

Сэтгэл догдлон хүлээсэн бас нэг өдрөө Алтанцэцэг эгчтэйгээ хамт өнгөрүүллээ. Та бүхнийхээ сонголтоор бидний хоёр дахь өөрчилсөн хүн хайр гэрэлтүүлсэн хүндэт Алтанцэцэг эгч маань байлаа. Алтанцэцэг эгчид урмын сайхан үгийг илгээгээрэй Энэ хорвоогийн хамгийн сайн сайханыг хүсье тандаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *