Гэрийн амтат ГУЛЯШ хийх Амархан жор- Хадгалаад аваарай

Үхрийн(хонь) махтай гуляшны жор орлоо. Мах сонгино сармис гэх мэт өөрийн дураар хийж болно Гоё гуляш хийхэд хэд хэдэн анхаарах зүйлс бий:

Махаа хуурахдаа, махнаас гарах шөлийг ширгэтэл 10мин орчим хуурна. Сонгиноо махан дээрээ хийж зөөлрөөд шаргал болтол нь 5мин орчим хуурна. Усаа хийж таглаад зөөлөн галаар 40-50 мин буцалгана.

Махны соусанд (дурын соус бэлдэнэ) гурилтай зуурмаг хийж өтгөрүүлнэ. Гурилаа хайруулын тавган дээр шаргал өнгөтэй болтол нь 3-4 мин хуурна. Ингэснээр гурилны глутен цавуулаг нь арилна Махны соус нь жонхуурч өтгөрөхгүй гоё болно. Гурилаа хийгээд 10мин буцалгана. Үнэхээр гоё болно. За ингээд туршаад үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *