Эрүүл мэндийн яамнаас ард иргэддээ Шинэ Корона Вирусын халдвараас сэргийлэх зөвлөмжийг гаргаж байна.
Үүнийг мөрдвөл та шинэ зууны аймшигт тахлаас өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аварч чадна.

- Нус цэрээ ил хаяхгүй байх
- Цэвэр агаарт гарах
- Тогтмол маск зүүх
- Ариун цэврийн өрөө, суултуур, шалыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх
- Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
- Цонх салхивчаа өдөрт 3-4 удаа онгойлгож, агааржуулалт хийх
- 2 цаг тутамд хүний гар хүрсэн эд зүйлийг ариутгаж цэвэрлэх
- Алчуур цагаан хэрэгслийг угааж индүүдэх
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Түүхий ус уухгүй байх
- Өндөг, мах зэрэг бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
- Өрхийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх
- Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
- Олон хүн цугласан газраар аль болох явахгүй байх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Өдөрт сод, давс, нимбэг, царвангийн аль нэг уусмалаар хамар, хоолойг зайлах
- Гараа сайтар савандаж угаах
- Бохир гараа хамар, ам, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх