Энэ удаа Америкийн алдартай “Cetaphil Moisturizing cream” биеийн тосны орц найрлагыг харцгаая!
Бүтээгдэхүүний орц найрлага судалж эхэлснээс хойш намайг хамгийн их цочирдуулсан бүтээгдэхүүнүүдийн нэг болохоор энэ тосыг сонголоо. Хүүхэд том хүн гээд гэр бүлээрээ хэрэглэдэг байсныг ч хэлэх үү тухайн үед үнэхээр юунд итгэж юу хэрэглэхээ мэдэхээ больж билээ.
Бүтээгдэхүүний орц найрлагыг харахдаа хамгийн түрүүнд түгээмэл ашиглагддаг химийн хо.р нөлөөтэй 20н бодисоо орсон эсэхийг шүүж харна. Дараа нь танд ашигтай найрлагууд орсон эсэх, орц найрлагын жагсаалтын аль хавьд байрлаж байгааг харна. Жагсаалтын дээгүүр бичигдсэн байвал их хэмжээгээр агуулагдсан байна гэж үзнэ, сүүл хавиар бичигдсэн байвал тухайн орц найрлага бага хэмжээтэйгээр агуулагдсан байна гэж үзнэ. Админых нь хувьд бүтээгдэхүүнээ сонгохдоо хо,рт 20иос харагдах л юм бол бусдыг нь харах ч шаардлагагүй нүдээ аниад л татгалздаг.
За одоо найрлагаа харцгаая! Доор орц найрлагынх нь жагсаалтыг зургаар оруулсан байгаа шүү.
Хамгийн түрүүнд хорт 20н бодисоос орсон эсэхийг шүүж харахад л 2 бодис гараад ирж байна. Улаанаар доогуур нь зурсан 2 найрлага байгааг харж байгаа байх. 20н бодисоо одоо бараг цээжилсэн байх гэж найдаж байгаа шүү! PEG буюу Polyethylene glycol-ыг бүтээгдэхүүнийг зөөлрүүлж түрхэцийг нь сайжруулах зорилгоор ашигладаг. Эмзэг арьсыг цочроох, харшил үүсгэх а,юултай бөгөөд цаашлаад цусанд орвол элдэв өвчлөл үүсгэх магадлал өндөртэй бодис. Харин Phenoxyethanol бол нян үржиж чанараа алдахаас хамгаалах зорилгоор Paraben-ны оронд ашигладаг бодис боловч сүүлийн үеийн судалгаагаар Paraben-аас дутахааргүй хортой бодис болох нь нотлогдоод байгаа. Аймшигтай байгаа биз. Би ч бас анхандаа энэ тосонд ийм найрлага орсон байна гэж төсөөлж ч байгаагүй.
Манай ээжүүдээс бага насны хүүхдүүддээ энэ тосыг хэрэглэдэг ээжүүд их байх шиг харагддаг. Тэр ч бүү хэл эмзэг арьстай диатизтай хүүхдэдээ хүртэл хэрэглэж харагддаг болохоор та нартаа анхааруулж байгаа юм шүү. Ээжүүдэд анхааруулахыг хүсдэг бас нэг зүйл бол ISISHPHARMA-ын тоснууд! Диатизтай нярайнуудад хэрэглээд байгаа харагддаг. Та орц найрлагых нь жагсаалтыг заавал шүүгээд хараад үзээрэй!
Админых нь доогуур нь ногоон өнгөөр зурж онцолсон Petrolatum гэх найрлага бол бидний мэдэх вазелин тос шүү дээ. Орц найрлагын жагсаалтын 3рт бичигдсэн байна гэдэг нь маш их хэмжээгээр агуулагдсан байна гэсэн үг. Cetaphil-ыг түрхэхээр чийгшил сайн өгдөг юм шиг санагддаг нь вазелин тос их агуулсан болохоор л тэр. Вазелин тос маш өтгөн бүтэцтэй тул арьсан дах ус чийгийг агаарт ууршуулалгүй арьсанд барьж өгөх үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлвэл арьсны чийгийг гадагшлуулахгүйн тулд нүх сүвийг гаднаас нь таглаад хаагаад өгчихөж байна гэж ойлгож болно.
Бид нар нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг х.орт бодисонд анхаарахаас гадна биеийн арчилгааны тос, шингэн саван, шампунь зэрэгтээ ч бас давхар анхаарах хэрэгтэй байгаа биз! Ялангуяа хүүхдүүддээ хэрэглүүлж байгаа бүтээгдэхүүндээ маш өндөр хяналт тавьж анхаарч байгаарай!
Эх сурвалж: