Жүжигчин Галбаяр: Мөөжигт би цаанаасаа л дургүй учир нь…

Найруулагч Галбаяр Мөөжигт мэнд хүргэнгээ анх танилцсан түүхээ хуваалцав.

Юуны өмнө эрхийн чинээ биетэй эр хонгор дуутай Мөөжиглөгч анддаа мэндэлсэн өдрийн мэнд хүргэе! Бид хоёр анх танилцсан түүх их л тод санагдаж бна. СУИС vs КУДС гэж оюутнууд хоорондоо битүүхэндээ өрсөлддөг байсан нэгэн үед КУДС-аас “Захиалгат инээд” гэж нэгэн хамтлаг төрөв шүү. Тэр хамтлагийн гол хоёр хүн нь Вампис Мөөжиг хоёр. Яагаад ч юм надад ямарч гэм хийгээгүй байхад л тэр нөхдүүдэд би маш дургүй байж билээ.

– Хмм хачин халтайсан юмнууд эд нарын хүн инээлгэнэ гэж юу байдаг юм. /Яааа дэлхий багадсан оюутан нас шүү дээ ойлгоно биз./ Тэд нар дундаас хамгийн их үс босгодог нь Мөөжиг. Хархаар л уур хүрнэ. -Күэ энэ нэг далдайсан баагий ядаж байхад өөртөө юун ч итгэлтэй юм бдээ кккккк. Ингээд төгсөх курсд орж студи байгуулаад клип реклам шуу юм хийгээд явж байлаа. Тэгсэн нэг өдөр ажлын хаалга зөөлхөн тогшиж байна. -Хэн бээ? Ор ор л гэлээ. Үүд онгойж орж ирсэн нөхөр нь нөгөөх шалтгаангүй үзэн ядагч Мөөжиг маань зогсож байлаа. Мань эр хөдөө орон нутгийн тоглолтынхоо рекламыг хийлгэх санаатай яваа нь энэ аж. Мөөжиг орж ирээд шууд л хамаг асуудлаа яриад хамгийн гол нь реклам хийлгэх мөнгө надад байхгүй гэж шуудхан хэлэх нь тэр. Боддоо! Битүүхэндээ үзэн ядагч маань дээр нь мөнгөгүй. Чорт юмаа…Тэрэнд байгаа нь л -Залуу хүний замын хүзүү уртаа хөгшөөн гэсэн нэг үг л байлаа. Тэр үгээ над дээр орж ирэхээсээ өмнө дариу арван хүнд хэлсэн нь тодорхой байлаа.

Ингээд реклам дуусаж мань эр ч баярлаж салахын даваан дээр Мөөжиг хэлж байна. -Хөгшөөн амрита орох уу манай нэг найзын бар юмаа. 24 нас шүргэж яваа залуу юугаа боддог юм бэ “ОК” л биз дээ. Нэг мэдсэн Мөөжиг мань хоёр Барыг тарааж байдаг шүү. Мань хоёрын темп ритм нийлнэ гэж…Тэр орилно…би орилно…Тэр үсчинэ…Би ч үсчинэ… Хэд хоногийн дараа коктайлын Цоом, Өскөг, Инхаа нар студи дээр ирлээ. Мөөжиглөгч байж байхаар барахгүй студийн захирал шахуу даам гарч суув. Энхбаяр Цоомын чихэнд шивнэж байна. – Энэ Галаа Мөөжиг хоёр хэдийдээ ийм сайн найз болчихсон юм? Ингэж л анх найзтайгаа ямарч шүүлтүүргүй танилцаж нөхөрлөөд 16 жилийг ардаа үджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *