СУИС-ийн оюутан байхдаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээл болох “Шүрэн бугуйвч” киноны гол дүрд тоглож, олонд танигдсан жүжигчин Э.Золзаяа “Sound of kiss” хамтлаг хүртэл байгуулж явсан адтай бүсгүй. УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай үерхэж, Цэгц-Үжин нэртэй хөөрхөн охиноо төрүүлснээр ажил амьдралаа цэгцэлсэн гэгддэг түүний хувьд, дууны уран бүтээлээ дахин үргэлжлүүлээгүй.
Харин сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлч болох үедээ охиныхоо аав Б.Тамираас салсан. Хоёр жилийн өмнөөс эхлэн Америкт өсвөр насаа өнгөрөөсөн, боловсрол хүмүүжил сайтай Б.Учрал гэх залуутай хамт амьдрах болсон тэрбээр хайрттайгаа цуг хэвлэлийн хуудсыг чимж явсан цаг саяхан. Анхны нөхрөөсөө салаад шоудах нь хэрээс хэтэрч, улмаар өөртэйгээ адил бүсгүй хүнийг зо.дсон гэгдэн хэрэгт холбогдож явсан дэггүй Золоо шинэ хайр дурлалтай учирснаар нэлээд томоожсон гэдэг.
“Zolo’s” нэртэй гоо сайхан, үсчний салон байгуулж өгсөн найз залуугийнх нь хамаатнууд Америкаас үнэтэй бүтээгдэхүүн илгээж, ажил үйлс нь тун дажгүй эхэлсэн жүжигчин Золоо харамсалтай нь дахиад л ганц бие хоцорсон сурагтай. Чухам юуны учир ийнхүү салж сарних дээрээ тулсан нь тодорхойгүй ч, тэд хэдийнэ тус тусынхаа зам мөрийг хөөх болсон гэнэ шүү.
эх сурвалж: түүх.мн