Нууц амрагийн дүрээр танигдсан Пунтик ихэд Шүүмжлэлд өртөв

“Эрх нүдэн Пунтик” Э.Пүрэвжаргал сүүлийн үед кино урлагт цахиур хагалан орж ирсэн. Нууц амрагийн дүр бүтээж олноо алдаршсан тэрээр  эортик жанрын олон ангит кинонд тоглосон. Үеийн бүсгүйчүүд дундаа Э.Пүрэвжаргал хамгийн халууханд тооцогддогт маргах нэгэн байхгүй биз ээ. Сая нэг юм нууц амрагийн дүрээрээ кино талбарт хөлөө олсон Э.Пүрэвжаргалыг шүүмжлэх хүн тэр бүр байдаггүй. Харин түүний уриалсан “Гэртээ үлдэж шалаа угааж байгаа чиний гарыг хожим хэн ч үнэлэхгүй. Харин манлайл, санхүүгийн эрх чөлөөтэй бол, удирдагч бай” гэх үгийг зохиолч Х.Болор-Эрдэнэ шүүмжилжээ.

Тэрээр “Жүжигчин Пүрэвжаргал “Гэртээ үлдэж шалаа угааж байгаа чиний гарыг хожим хэн ч үнэлэхгүй. Харин манлайл, санхүүгийн эрх чөлөөтэй бол, удирдагч бай” гэж ээж нарыг уриалжээ.

Хөөе уучлаарай. Хүн бүр манлайлагч, удирдагч болдоггүй. Зарим нь зүгээр л сайн ээж байдаг. Гэртээ үлдэж, үр хүүхдийнхээ төлөө зориулсан мөч хоромуудаа, угааж арчсан шал бүрээ хэн нэгнээр үнэлүүлэх гэж биш, зүгээр л хайртай бүхнийхээ сайн сайхны төлөө өөрийгөө зориулсан эх хүний халуун сэтгэл тэнд бас байдаг юм.

Яагаад хүн бүхнийг мөнгө хий, удирдагч бол, манлайл гэж уриалаад байдаг юм бэ, хүүхнүүд ээ? Яагаад гэр бүлийнхээ төлөө амьдарсан хүмүүсийг үнэ цэнэгүй амьтад мэт бусдад ойлгуулах гээд байдаг юм бэ? Бүгд удирдаад манлайлаад ирвэл хэн нь гэртээ үлдэж, үр хүүхдээ өсгөж, шалаа угаах вэ? Хагас зориулсан сэтгэл хагас л байдаг. Амжилттай яваа бол сайн л хэрэг. Баяр хүргэе. Гэхдээ үүн дээрээ дөрөөлж бусдын үнэлэмжийг заавал унагах хэрэг байхгүй. Хэн нэг нь фронтын гал дээр байлдаж явахад хэсэг нь ард үлдээд тэдний хувцсыг оёж, зэвсгийг нь хийх л ёстой шүү дээ.” гэж бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *