Авьяаслаг Монголчууд шоуны Ялагч Энх-Эрдэнэ Одоо юу хийж бна?

Америкийн CBS телевизийн “The world’s best” шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин баргил хоолойт О.Энх-Эрдэнэ оролцож,

үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, эхний хоёр шатаа амжилттай давсан.

Ийн дуучин О.Энх-Эрдэнэ тус шоуны хасагдах шатанд Энэтхэгийн төгөлдөр хуурч хүү Лидиан Надхасварамтай өрсөлдсөн ч харамсалтай нь тус шоуг орхисон билээ.

Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ өдгөө АНУ-д уран бүтээлээ туурвиж байна. Тэрбээр өнгөрсөн онд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн юм.

Мөн “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгоо гаргахаар болсон бөгөөд Wake up with you”, “She ain’t no love song” дуугаа дүрсжүүлж, клипээ цацсан юм.

аз жаргал хүсье