Алдарт Жүжигчин Жаки Чаны Ижил Хүйстэн ОХИН гэрлэжээ- Ямар царайтай вэ

Хятадын алдарт жүжигчин Жаки Чаны нууц  охин 19 настай Этта УЖолинь,

31 настай Энди Отом гэдэг Канад найз бүсгүйтэйгээ гэрлэсэн гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн онд өөрийгөө ижил хүйс.тэн гэдгээ зарлаад байсан билээ. Хосууд Канадын Торонто хотод гэрлэлтээ батлуулсныхаа дараа Хонконгт иржээ.

Хонконгт ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглодог байна.

Жэки Чан гэр бүлтэй байхдаа жүжигчин, мисс Элейн Вутэй нэр холбогдож, удалгүй 1999 онд Элайн түүнийг охиныг төрүүлсэн байна. Гэхдээ охиноо эцгээс нь хамааралгүй, өөрөө бие дааж өсгөхөөр шийдсэн ажээ.

Жэки Чан өөрөө охиныхоо талаар олон нийтэд дэлгэж байсан удаагүй. Харин Этта “Тэр хэзээ ч миний амьдралд байгаагүй.

Би түүнийг эцгийгээ гэж боддоггүй, түүнийг аав аа гэж хэзээ ч дуудахгүй. Өө, жүжигчин Жэки Чан байна шүү дээ гэж хэлнэ” хэмээн Express сонинд ярьжээ.