Одзаяа өөрийгөө ихэд магтжээ

Бэлэг нэвтрүүлгээ эхлүүлээд 5 жил болох гэж байгаа энэ хугацаанд 10 мянга гаруй хүн баярлуулж, 1 тэрбум 400 сая гаруй төгрөгийг бусдад бэлэг болгон түгээсэн байна Тэр дундаа энэ жил Монголын page-үүдээс АНХ УДААГАА автомашинтай уралдааныг зохион байгуулж, 4 хүүхэдтэй нэг гайхалтай гэр бүлд Приус 20 автомашин бэлэглэжээ

Олон саад бэрхшээл учирч байсан ч ЗӨВ үйл хийж байгаадаа итгээд тууштай, таслалгүй хийсээр ирсэндээ маш их баярлаж байна Урт удаан хугацаанд итгэл хүлээлгэн, гар нийлэн хамтран ажилладаг бүх байгууллагууддаа талархая

Жил болгоны өдийд та нараасаа авдаг ганц л Шинэ жилийн бэлэг байдаг тиймээ Тэр бол азтан болж байсан хүмүүсийн ТАЛАРХЛЫН СЭТГЭГДЭЛ Хэрвээ би таныг ямар нэгэн байдлаар баярлуулж, бэлэг өгч, эрч хүч хайр урам зоригийн аль нэгийг бэлэглэж байсан бол тэр талаараа энэ зураг дор сэтгэгдлээр үлдээгээрэй манайхаан Ямар бэлэг авсан, хэр санагдсан гээд л Намайг “бүтээлцэж” яваа хүн бүхэнд нарнаас том хайртай шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *