Оддын тоглосон “Каринтинд 21 хоног” контент ихэд шүүмжлүүлэв

Монголын жүжигчид ямар нэгэн баяр дөхөхөөр л янз бүрийн контент видео сангаар цацдаг. Үнэндээ тэдэнд дотрох агуулга чухал биш үзэж л байвал болоо гэсэн сэтгэлгээгээр хийдэг мэт л болсон. Ингээд энэхүү контентийг үзсэн сэтгэгдлийг хүргэе.

31-нд үзчихээд сэтгэгдлээ бичих гэсэн мартчихаж. Энэ хэд хоногт хичнээн хүн энэхүү бүтээлийг үзэж хохирсон бол гэхээс өөрийгөө зүх.мээр. Яахав шинэ жилийн орой зурагтаар угаасаа олигтой юм гарахаа болиод бүгд IPTV-рүү шургалдаг болчихсон болохоор тэр жишгийн дагуу хэдэн контент түрээслэж үзлээ л дээ. Гэхдээ энэ “Карантинд 21 хоног” контентийг үзээд бүр гутарсан шүү. Яг аль хэсэгт нь инээх ёстой байснаа ч ойлгоогүй. Иймэрхүү хогийн юм хийгээд зарж байхаар хэдэн ивээн тэтгэгч байгууллагатай хамтарж ажиллаад ТВ-ээр шууд үнэгүй цацах байсан юм. Яджаахад шинэ жилтэй ямар ч холбоогүй шахуу юм хийчихээд шинэ жилээр IPTV-д оруулдаг нь ч юув дээ..

Ер нь бодоод байхад манай хошин урлагийнхан бүр аймар халтуурддаг болчихжээ. Ямар нэг баяр тохиолдуулаад гялс юу ч хамаагүй элий балай юм хийгээд IPTV-рүү шургуулчихдаг болж. Үзэх юмгүй ард түмэн баярын өдөр тэрийг нь дуртай дургүй түрээслэж үзнэ. Иймэрхүү юм бичихээр бусдын хөдөлмөр үнэлсэнгүй нтр гэдэг хүмүүс бас байна. Мөнгөө төлөөд үйлчилгээ авч байгаа хүн бүрт санал гомдол хэлэх эрх байдаг юм.

Мөн хүмүүсийн сэтгэгдэл:

ЭХ СУРВАЛЖ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *