Тв коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал эхнэрээ зо*сон хэргээр я.л сонссон байна
. Тодруулбал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг эхнэрээ зо*сон гэм буруутайд тооцож, 800 нэгжээр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оноожээ.

А.Өнөржаргал нь 2017 оны 9 дүгээр сард гэр бүлийн хү*ирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Түүний энэ үйлдэлд Э.рүүгийн хуулийн 11.6.2-д зааснаар э.рүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Анхан шатны шүү.хээс А.Өнөржаргалыг гэм буруутай гэж үзсэн. Улмаар А.Өнөржаргалыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох я.л оногдуулсан байна.

Өдгөө энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа юм. Бид давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эргэж мэдээлэх болно.
эх сурвалж: факт.мн