Өвчин гээд баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулагдахаа больсон. Харин үед технологийн шийдлээ дагаж, ихэнх зүйл цахим хэлбэрт шилжиж буй. Хөл хорионоос үүдэн шинэ оноо угтаж чадаагүй “Ард Санхүүгийн Нэгдэл’-ийнхэн баяраа цахимаар тэмдэглэж, гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ажилчидаа байр, машинаар шагнажээ.
Тэрээр энэ хүнд цаг үед компанийн нийт ажилчдаасаа азтан шалгаруулж, тэр дундаас супер шагнал болох 3 өрөө байр, Renault Kaptur автомашиныг хоёр ажилчиндаа өгчээ. Аргагүй л “Apprentice”-ын мэдрэмжтэй, хаялагтай CEO юм даа.
Тэд цахим хуудаснаа “Ийнхүү аз од нь гийж, азтанаар шалгарсан 2 бүсгүйдээ дахин дахин баяр хүргэе.
Байр авахаар мөрөөдөж, урьдчилгаа мөнгөө хурааж, өдөр хоног бүрд тэрхүү зорилгын төлөө хичээн ажиллаж ирсэн, 2 хөөрхөн бяцхан хүүтэй ажилтан маань 3 өрөө байрны азтан болсон бол. Нялх үрээ өлгийдөн аваад төд удаагүй ажилтан маань шинэ хүнээ угтан авсан баяр дээрээ шинэ хүлэгтэй болж, баярын өдрөөр улам ч их аз жаргалыг мэдэрч байсныг харахад таатай байлаа.Шагнал урамшуулал нүдээ олно гэдэг юутай билэгшээлтэй” гэж бичжээ.