x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Дуучин Маралжингоо экс ам.раг, реппер Gee-г одоо хүртэл дурсаж явдаг уу?!

Дуучин Маралжингоо экс ам.раг, реппер Gee-г одоо хүртэл дурсаж явдаг уу?!

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын ачаар рок попын тайзнаа хялбархан гарсан дуучин Э.Маралжингоо “В” продакшины бусад уран бүтээлчдийг бодвол, чамлахааргүй амжилттай яваа хөдөлмөрч бүсгүй. Дуу хоолой нь сонсогч түмэнд хүрч, хит дуунуудаараа цахиур хагалж явах үедээ реппер Gee-тэй үерхэж дотноссон тэрбээр ирээдүйн амьдралаа хүртэл түүнтэй хамт байгаагаар төсөөлж явсан гэлцдэг.

Гэвч реппер залуутай эхлүүлсэн хамтын амьдрал нь төд удалгүй төгсгөл болж, рок попын томоохон тоглолтын ард хэн хэнийгээ танихгүй мэт зөрж эхэлснээр тэдний хайрын түүх мартагджээ. Энэ тухай их л гуниглаж ярьж байсан Э.Маралжингоо өөр дуучин залуутай богино хугацаанд үерхээд салсан ч экс амрагаа одоог хүртэл дурсаж явдаг аж. Үүнийгээ ч бусдаас нуух дургүй юм билээ.

Дуучин бүсгүй “Яг түүн шиг” шоуны үеэр экс амрагийг нь дуурайсан жүжигчин Н.Мөнхсоёлд саналаа өгөхдөө ч энэ тухайгаа хальт дурсаад амжсан. Харин өнгөрсөн зун нижгэр хуримлаж, жаргалтай гэр бүлээрээ гайхууланхан амьдарч яваа реппер Gee түүний энэ дурсамжийг сонсоод юу гэж боддог бол… Ямартай ч, тэрбээр нэгэн удаа “Өмнө нь нэг бүсгүйтэй хамт амьдрах гэж оролдсон. Угаасаа бүтэхгүй юм гэдэг бол бүтдэггүй л юм билээ” гэж ярьсан нь дуучин Э.Маралжингоог хэлж байсан бололтой.

эх сурвалж:факт.мн

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!