Цэцэ: Анхны хүүхэд гэдсэндээ байхад нь бид АНУ-д нэг хотоос нөгөө хот руу нүүх болсон юм. Гадаа цас шуураад, зам хэцүү. Замдаа зогсож болдоггүй. Гэтэл эхнэр маань 10 гаруй цаг нэг ч зогсолгүй явахад том гэдэстэй мөртлөө юу ч хэлэлгүй замын турш маш тэвчээртэй хөөрхөн сууж байсан. Тэр үед ханийгаа хараад маш их бахархаж хайр хүрч байсан. Миний хань маш мундаг биеэ даасан эмэгтэй. Заавал тэр энэ гэлгүй өөрөө чадах бүхнээ хийчихдэг. Манай гэрт эрэгтэй хүн эмэгтэй хүн хийх гэж ажлаа ангилаад байдаггүй.
Би хоол ундаа хийх бол хийдэг. Эхнэр намайг байхгүйд машин тэрэг гээд бүгдийг зохицуулсан байдаг гэх мэт…
Нээрээ эхнэр маань маш олон зүйлийг чаддаг. Эхнэрээ магтах юм бол миний эхнэр хятад орос англи хэлтэй мундаг бүсгүй шүү. Түүгээр нь би бахархдаг. Хэн нь юу чадахаа хийдэг болохоор бид яг хамтрагчид шиг амьдардаг..