УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа олон нийтийн цахим сүлжээнд тун ч алдартай нэгэн.
Түүнийг бүжигчин Төөгөөгийн найз бүсгүй гэдгээр нь олон нийт сайн мэднэ.
Тэд эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд залуу хосуудыг шүүмжлэгсэд ч олон бий.
Бүжигчин Төөгөөг баян айлын охинтой үерхэж амжилтад хүрсэн хэмээдэг хүмүүс байдаг ч үүнийг Г.Ганзаяа өөрийн влогоор үгүйсгэжээ.
АНУ-д суралцах чин хүсэлдээ хөтлөгдөн хэл сурч улмаар тэтгэлэг авч чадсан тэрбээр хэрхэн юүтүүб болон
инстаграм хуудаснаа алдартай фэйшн инфлүнсер болж хэдэн зуун саяар хэмжигдэх хөрөнгөтэй болж чадсан тухай нууцаа нэгэн влогтоо дурджээ.
Түүний влогийг ютүбээс үзэх боломжтой.