Уучлаарай ганцхан удаа сөрөг зүйл мэдээлчье ээ. Зайсанд байрлах Jur Ur Bakery гэдэг энэ цайны газарт хүн хүлээнгээ түр амсхийв гэтэл манайх заланд хүн хүлээж суулгадаггүй л гэнэ Ок тэгвэл юм авчаад суучъя гэж бодоод за тэгвэл юу авах вээ гээд өөртөөгөө ярьж байтал худалдагч хүүхэн юм авсан ч суулгахгүй ээ л гэнэ
Уучлаарай заланд нь 1 ч хүнгүй суудал нь хов хоосон газар ийм харилцаатай хүнд хандах нь үйлчилгээний газарт байх ёстой суртахуун мөн бил үү ?
Угаасаа л ийм харилцаатай болохоор л хүн орж ирдэггүйн байна л гэж дүгнэлээ. Уучлаарай эдгээр хүмүүсийнхээ харилцаан дээр сургалт авахгүй бол Уучлаарай би лав танайхаар ахиж шагайхгүй нь дээ