Дуучин Чулуунчимэг олны танил болохоосоо өмнө ийм байжээ…

Дуучин Э.Чулуунчимэг айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том эгч нар нас гэдэг тоон үзүүлэлтээс үл хамааран олон зүйлийг хийж чаддаг болсон байдаг.

Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Э.Чулуунчимэг ээжийн зааснаар оёж шидэхэд шимтсэн нь хожим үр ашгаа өгсөн байдаг. Том эгч нийгмийн идэвхитэй, бие даасан, Дарханы дунд сургуулийн урдаа барьдаг сурагчдын нэг байжээ.

Харин дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе. Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой. Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихнө. Маш энгийн зүйлийг фэнүүд нь анзаардаг байх.

Чулуунчимэг үсний засалтаа долоон жилийн өмнөхөөс өөрчлөөгүй. Нөгөө л хэвээрээ байх нь клипнүүдээс нь харагдах. Эмэгтэй хүн бүрт өөртөө огцом, адтай өөрчлөлт шинэчлэл хийх хүсэл нуугдаж байдаг. Долоон жилийн өмнөхөөс стиль имиж хэрхэн хувирч үсний засалт хэрхэн өөрчлөлтөнд орсныг бүгд мэднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *