Бүжигчин Төөгөөгийн экс эхнэр Ниймаа болон түүний хайр…

Бүжигчин Төөгөөгийн экс эхнэр Ниймаа болон түүний хайр…

Төөгөгийн экс эхнэрийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Тэрээр яг юу хийдэг болон хайр дурлалаараа хэнийг сонгосон талаар бичив. Бүжигчин хэмээх цолтой Төөгөө сүүлийн жилүүдэд бизнесс эрхэлж байгаа. Түүний хувийн амьдрал мөн л олны нүдэнд байдаг. Түүнийг хүүхдээ хаясан муу аав гэх мэт сэтгэгдлүүд тасрахгүй. Тэрээр үүнд ямар ч тайлбар хийдэггүй бөгөөд хосуудын дунд юу болсныг зөвхөн тэд л мэдэх билээ.

Авьяаслаг Монголчууд шоуны үеэр анх бүжигчин Төөгөөгийн эхнэр хэмээн танигдсан дизайнер бүсгүй Нямсүрэн буюу Ниймаа. Үүнээс хойш төд удалгүй нөхрөөсөө салж бүжигчин Тэнүүнтэй  үерхэх болсон тэрээр өөрийн “93/KIDULT”брэндээ үүсгэн байгуулж тун удахгүй залуусыг тус брэндийн хувцсаар гоёхоо амлаад авсан удаатай.

Тус брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Ниймаа “Анх өөрсдийнхөө хүссэн ганц хоёр хувцсыг хийж байгаад ер нь энийг брэнд болгоё гээд манай гуравдагч бүх юмыг хариуцаж байгаа Тэнүүн гээд залууг, захирал гэх юм уу даа, манай босс  нэгдсэн. Ер нь манайх чөлөөт уран бүтээлч, дөрвөн захиралтай.

Бүх юм аа тус тусад нь хийж, хамтарч нэг баг болоод асуудлаа нэг шийдээд л тиймэрхүү байдаг. Бид нар дандаа нэг нэгэндээ урам зориг өгдөг. Тэгж байж ажил урагшилдаг” хэмээжээ. Сошиал  орчинд нууцлаг байх сонирхолтой тэрээр гудамжны стилийн хувцас хийхийн сацуу оффисийн ажил эрхэлдэг залуустаа зориулах хувцас урлахаар зэхэж байгаа ажээ. 

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!