Эхнэрээ торох юмгүй Хуурдаг байсан Залуу ингэж ухаарчээ…

Би хуурдаг байсаан байсан. Бүүр хэд хэдэн хүүхэнтэй бас эхнэрийн найзууд нь ч надруу зүгээргүй байлаа, тэр үедээ өөрийгөө үнэхээр мундаг гэж боддог байлаа араар нь азааргүй явдгаа агуу гэж боддог байлаа шүү. Олсон хэдээ яг тэнцүү хуваагаад үрнэ л дээ тэр нь юу гэхээр амьдрал, зугаа цэнгэл гээд л шүү.

Тэр үед том хүү маань төрсөн залуухан халуухан баагий өөрийн гэсэн байргүй мөртлөө баяны дүр эсгэдэг жүжигчин байж дээ. Нэг л өдөр асуудал 100% өөрөөр эргэлээ шүү. Тэр нь юу гэхээр машинаа бариад ажилдаа явж байгаад тархиндаа ха.рв.алт өгөөд нэг сэрсэн эмнэлэгт бүүр Ачтан эмнэлэгт байна. Ухаан орж гарна, яаралтай дуран хагалгаанд орох боллоо. Яг тэр үед жаахан гомдож дургүйлхэж муугаар сэрдэж а.та.архаж явсан найз минь 3-р эмнэлэгт миний төлөө бүтэн гүйж оочер дараалал төлбөр мөнгө бүгдийг зохицуулаад (өөрөөсөө өгөөд) маш хурдан хагалгаанд ороод эхнэр маань хэдэн шөнө, өдөр миний төлөө нойргүй мөс жин тавьдаг газарт гараараа хэд бол хэдэн цагаар жин тавьж миний төлөө өөрийгөө умартаж гар нь мэдээгүй болтлоо……

Товчхондоо ийм юм болсон ба үйл явдлыг дэлгэрэнгүй бичвэл их юм болно. За энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр тэр цагаас хойш тэр явдлаас хойш би эхнэртээ болон тэр найздаа маш их талархаж дотроо бүтэн баярлаж явдаг бөгөөд тэр цагаас хойш ямар ч эмэгтэйрүү илүү харж ямар ч тохиолдолд нөгөө муу найзыгаа муугаар бодохоо больж тэр хоёртоо үргэлж үргэлж насан туршдаа талархаж явдагдаа. Одоо би 3 хүү нэг охинтой хэд хэдэн байртай тогтсон хоёр гурван томоохон бизнестэй ( бизнесүүд маань дээрх найзтайгаа шүү) ээдээ мөн сайхан амьдарч байна даа.

Залуус минь зугаа цэнгэл араар тавилт сайн найзаа хоосон хардах атаархах юм бол холын замдаа та өөрөө л хохирно шүү. Би одоо 41 настай өдөр ирэх тусам эхнэртэйгээ илүү их гоё байж илүү их таашаал мэдэрч ээдээ мөн үгээр хэлхийн аргагүй гоё байна даа. Залуус минь эрчүүд минь тэр сайхан айлын охиныг хайрлана харамлана гоё сайхан амьдруулна гэж авч сууж хамт амьдарсан бол амлалтандаа хүрээрэй.

Өдөр ирэх тусам эхнэр минь улам л гоё болоод улам л хайр татаад байна даа. Хайраа гэж үгийг харамгүй хэлж сураарай. Зөв санаатай зөв явбал амьдрал чамайг өөрөө сайхан амьдрал руу хөтлөнө шүү залуу минь. Амжилт хүсье дэндүү нуршссан бол уучлаарай. Эхнэрээ хэзээ ч хэзээ ч битгий хуураарай залуусаа. Нээрээ 50 хүрээд эхнэртэйгээ үлдсэн амьдралдаа бүтэн аялна даа. За саатан уншсан танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *