Урлагийн гэр бүлд мэндэлсэн жүжигчин З.Номуундарь саяхныг хүртэл ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэж байсан ч шинэхэн хайртайгаа учирч, хайрын амтанд бялуурч явна. Оюутан байхдаа үеийн залуутайгаа романс үүсгэн, хүүхэд төрүүлж, бас нэгэн урлагийн гэр бүл гарч ирлээ гэтэл төд удалгүй хосуудын харилцаа төгсгөл болж Билгүүнээс салж одсон.
“Хувьсал” продакшны “Миний нууц” кинонд дүр бүтээсэн Билгүүн чадварлаг жүжигчин гэдгээ харуулж, олонд таниулаад амжсан. Өндөр нуруугүй ч, царайлаг төрхтэй, нүдэнд залуухан Билгүүн З.Номуундарийнхаа өнгөнд дарагдаж, ганц бие болов.
Анхны нөхрөөсөө салж, хоёр дахь амьдралаа эхлүүлсэн Номуунаагийн шинэхэн хайрыг Э.Очирдаваа гэдэг бөгөөд өөрөөс нь хэд дүү юм.