Монголын хамгийн алдартай эмэгтэй дуучин бол яах аргагүй Киви хамтлагийн гишүүн Ука билээ. Тэрээр одоо маш амжилттай яваа нэгэн бөгөөд түүний уран бүтээл цаг ямагт хит болдог. Тэгвэл бид дуучин Укагийн талаарх сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.
Ука киви хамтлагийн ахлагч бөгөөд хамтлагаасаа ганцаараа уран бүтээлийн хувьд амжилттай яваа.
Ука 1982 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн, хилэнцийн орд.
Хүмүүс Укаг эрлийз гэж боддог ч түүний аав Увс аймгийнх, ээж нь Хөвсгөл аймгийнх.
дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мөн бүжигчин мэргэжилтэй байсан.
Түүний төрсөн дүү хөтлөгч Уранзаяа.
Ука брэндүүдэд дуртай бөгөөд хамгийн дуртай нь Chanel , Gucci билээ.
Түүний үс төрөлхийн шар байгаагүй шүү. Түүний байгалийн төрөлхийн үс бол бор өнгө.Тэрээр инстаграмд Монголын хамгийн их дагагчтай дуучин.