Пүрэвсүрэн, Мянганбаяр 2-ын охин баячуудын сургуулийг төгсөж байна

Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнг танихгүй хүн үгүй бизээ. Түүний эцгийг Дарьбазар гэдэг. Пүрэвсүрэн маань 1984 онд төрсөн. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн нэгэн. Анх “Найм дахь” гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байв.

Алтны магнат гэгдэх “Монгол газар”-ын Мянганбаяртай хамтран амьдарч улмаар нэгэн охинтой болсон нь өдгөө сургуулиа төгсөх болчихсон М.Мөнхжин билээ. Мөнхжин охин Зайсанд байрлах Америк сургуулийг төгсөж байгаа аж. Тус сургуульд бэл бэнчинтэй айлуудын хүүхдүүд сурдаг бөгөөд Монголдоо л хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэгэнд багтдаг. Жилийн төлбөр нь л 20 сая ба түүнээс дээш байдаг гэнэ.

Одоо Пүрэвсүрэн маань иогийн багш хийдэг бөгөөд өдгөө “Занаду Майнс” компаний захиралтай гэр бүл болж хамтран амьдарч байгаа гэдэг. Тэрбээр одоо хоёр охин, нэг хүүтэй байсан бол сүүлд 4 дэх хүүхдээ Интермед эмнэлэгт төрүүлэн “Алдарт эх”-ийн одонг энгэртээ гялалзуулахаар болжээ. Жирэмсэн байх хугацаандаа йогоор хичээллэн басхүү бие давхар ээжүүдэд төрөн төртлөө багшилсан тэрээр хэрхэн эрүүл бөгөөд илүүдэл жингүй төрж болохыг өөрийн биеэр үлгэрлэж буй нэгэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *