x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Олон нийтийн XAPAAЛЫГ БАРCAH УKA-гийн тоглолтын ФАКТУУД…

Олон нийтийн XAPAAЛЫГ БАРCAH УKA-гийн тоглолтын ФАКТУУД…

Урин дулаан цаг ирж шоу тоглолтууд болоод буй. Өнгөрсөн долоо хоногт дуучин Укагийн бие даасан тоглолт болжээ. Энэхүү тоглолт дээр дуучин Ука болон киви хамтлагийг сонсох дуртай олон олон сонсогч, фенүүд нь зорин иржээ.

Цаг үе сайхан байсан бол 2020 онд уг тоглолт зохион байгуулагдах байсан бөгөөд хел хорuo тогтоосоны улмаас хойшлогдсон юм.

Түүний тоглолтыг зорин очсон хүмүүс дунд таалан соёрхсон олон нийт ч байж, дургүйцлээ илэрхийлсэн масс ч байжээ. Тодруулбал нэгэн үзэгчийн сэтгэгдлийг өгүүлье.

Үзэгч:

Хамаг ажлаа зохицуулаад сэтгэл хөдлөл өндөртөйгөөр найзуудаа дагуулан өнөөдрийн тоглолтыг зорьсон юм. Ядаж байхад манай хэд надтайгаа таарсан гарууд цаг янзын барина гэж чигтэйхэн…

18:30 гэхэд очсон биднийг зургаа долоон удаа суудал өөрчилж сmрессдvvлэв. Бидний суудал дээр урилгаар орох хүмүүсийнхээ нэрийг наачихсан байсан гээд л бод. За одоо яг босохгүй шүү гээд гүрийнгээ эхлэхийг нь хүлээлээ. Үзэгчдийн талаас илүү хувь нь түгжрэлд яваа гээд зарлаад байв. Яармагийн замыг мөнхөд түгжрэлтэй байдгийг хэн ч мэднэ. Яагаад цагтаа ирсэн нь хохирох ёстой юм…

19:00 цагт эхлэх ёстой байсан тоглолт нь танхим дүүрээгүй ч гэсэн 21:30 цагт хүчээр эхлэв. 22 цагт паузлаад 20минут дахиад нам гүм болов. Ёоое тэгж байтал оройхон 2 годгоносон охин ирснээ учир зүггүй суудлаа нэхээд унав. Нөгөө биднийг олон нүүлгэдэг менежер залууг дуудаж учраа олов. Гэтэл би гэж салгалсан юм 00 орохоор гарав. Буцаад орох гэсэн нэг дэлчгэр баньд бүүр оруулдаггүй шүү. Бүүр ямар дээрэлхүү хандсан гээч- таны билет хямд билет та үүгээр орж болохгүй. What? 130,000 төлсөн шдэ би. Би бас эндээс гарч ирснийг чи намайг харсан. Энүүгээр орж гарч болохгүй байсан юм бол зааварчилгаа өгөх хүн нь чи биздээ? Яагаад ингэж байгаа юм би тэгээд хаагуур яаж явж суудалдаа суух вэ гэтэл – тэр таны асуудал гэв. Би гайхшаан баран юу гэж байгаа юм бэ чи энд ажиллаж байж мэдэх ёстой биз дээ гэхэд мэдэхгүй би таныг оруулахгүй гэдгээ л мэдэж байна гэлээ.

Арай гэж заргалдаж байтал ашгүй өөр зохион байгуулагч ирж байж би суудалдаа эргэж суув. Хөөрхий Ука уул нь их хичээжээ гоё тайз засаж, хөгжим дуугаралт тасархай, бүжигчид янзтай байлаа. Өөрөө хачин сайхан зураг зурдаг юм байна. Хөөрхөн гэх чинь үзэсгэлэн гаргаж, хүмүүст бэлэг тарааж байна.

Өөрөө ч сайхан бүсгүй юм үнэхээр тайзны хүн юм утгараа энтертеймент хийж байна лээ. Даанч зохион байгуулж хамтарсан баг нь бvmэшгvй хэдэн гарууд байв. Ука зүгээр л өөрийгөө хүндлээд цагаа барих байсан юм. Ингээд хамаг нерэв барагдах үед киви хамтлагийн охид гарч ирж сэтгэл тайвшруулав. Ер нь яагаад Укаг үзэх гэж тэгж догдолсноо ойлгов. Киви хамтлаг бидний ид 20той үеийн маань хит байсан болохоор л юм байна лээ.

Яагаад бид хэн нэгний цаг нар, хөдөлмөр зүтгэлийг үнэлдэггүй юм бэ… Гадны оронд тоглолтоо үзэхийн тулд фенүүд нь дуучдаа хүндлээд хэдэн цагийн өмнө заал, цэнгэлдэхийг нь гадаа хөл гишгэх зайгүй л пиг байдаг шдээ. Хамтлаг дуучид нь ч гэсэн сүртэй нь аргагүй 5 4 3 2 1 гээд гоё гарч ирдэг ш дээ. Тоглолт гэдэг чинь хөгшин залуугүй үзэгчид дуучид гэлтгүй хамаг амьтдын цөс нь хөөрсөн гоё болдог шдээ. Хэдэн өдөр битгий хэл аз жаргалын гормон ялгаруулдаг ш д…

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!