Жүжигчин Баярмаа өөрөө бүлтийтэл гоёод охидоо орхив гэж Шүүмжлүүлсэн Зураг

Жүжигчин бүсгүйчүүд дундаас сайхан бүсгүй Б.Баярмаа хувийн амьдралдаа ч   үлгэр жишээ байж, гурван хүүхдийн ээж болсон.

Анхны нөхөртэйгөө амьдарч байх үед жүжигчин Б.Баярмаа нөхөр, 3 охиндоо халамжтай сайн эзэгтэй гэж магтдаг байв. Гэсэн ч ажил амьдралаа зохицуулж, 

уран бүтээлээ хийдэг, эрэлттэй жүжигчдийн нэг байж олон ч кинонд тоглосон. 2006-2016 онд гарсан кино болгонд Баярмаа тоглож байсан гэхэд хилсдэхгүй.

Олны танил урлагийн хүний амьдрал олонд ил байдаг хойно. Жүжигчин Б.Баярмаа “Хуримын сюрприз” кинонд тоглохдоо гурван охиноо авчирч, хамтдаа зургаа авахуулсан нь хүмүүсийн нүдэнд илүү харагдаж, их шүүмжлүүлсэн.

Өөрөө бүлтийтэл гоёчихоод охиддоо анхаарал тавьсангүй, үсийг нь ч самнаж өгсөнгүй гэж өөнтөгч хүмүүс шүүмжилж байлаа.

Ухаантай бүсгүй Б.Баярмаа удалгүй цэцэг шиг гоёсон гурван охинтойгоо хамт авахуулсан зургаа харуулж, олны хэл амыг дарсан юм.

Одоо тэрээр дуучин Ариунбаатартай сууж 5 хүүхдийн ээж болоод байгаа билээ.