Сураг алдарсан Кивигийн Агий хаана байна вэ?

“Киви” хамтлагийн гишүүдээс хамгийн царайлаг, хамгийн хэл амтай гишүүнээр тодордог Агий өдгөө сураг алдраад удаж буй.

Хамтлагийнхаа отгоноор тодорч байсан тэрээр өнгөрсөн жилээс эхлэн усанд хаясан чулуу мэт нам гүмхэн амьдарч байна.

Цахим ертөнц хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж эрчээ аваад байхад Агийд албан ёсны сошиал хаяг байдаггүй.

Хувийн амьдралаа нууцалж, олны анхааралд байх дургүй тэрээр хамтлагаасаа албан ёсоор гарсан байдаг.

Өдгөө хаана, юу хийж явааг ойр тойрны хүрээллээс өөр хэн ч мэдэхгүй гэлцэх. Гэвч тэр саяхнаас эмнэлэг бараадан эмчлүүлж байгаа гэсэн боловч чухам яагаад эмнэлгээр эргэлдэх болсныг хэн таах билээ.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяртай романс үүсгэн, баян, нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэдэг нь бишгүй л хэл ам дагуулдаг байв.

Хайр сэтгэлийн асуудалдаа цэг тавьж чадаагүй явсаар хамтлагаасаа гарахад хүрсэн Агий Н.Номтойбаярт хөсөр хаягдсанаасаа хойш нэг л хийморь, сүлдгүй мэт болсон.

Царайгаараа л хамтлагтаа торж үлддэг байсан ч гэх жиг жуг яриа дэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Одоог хүртэл хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй Агий үе, үехэн олны өмнө гардаг ч ичээнээсээ гарахыг хүсэхгүй хэвээр байгаа бололтой.

эх сурвалж:фактнюьс.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *