Нийтийн дуучдаас хамтын амьдралаа зохиосон Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар өдгөө хоёр хүүхдийн хамт тун нам гүм амьдарч буй. “Марал буусан шөнө”, “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай” зэрэг дуунуудаараа үзэгч олонд алдаршсан тэд хоршин дуулсаар нэг гэр бүл болж, 2010 онд өрх тусгаарласан.
Урлагаасаа хол хөндийрч, уран бүтээл туурвихаа больсон хосууд хувийн бизнестээ анхаарлаа хандуулж буй. Урлагийн тайзаасаа хөндийрсөн дуучин Р.Дэлгэрмаа нүүрэндээ мэ.с засал хийлгэж, эрс өөрчлөгджээ.
Байгалиас заяасан төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг олон ч хүмүүс бий. Түмэн олныхоо жишиг дагаж, м.эс засалд дурласан бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн Р.Дэлгэрмаагийн шинэ төрх тун ч өнгөлөг харагдана.