“37-р точка” киноны Солонгын дүрээр олонд танигдаж чадсан залуу жүжигчин Ц.Номин энэ онд амжилт, ололт, уналт, харамслыг бүгдийг нь зэрэг амсав бололтой. Хөтлөгч залуугаас болж сошиалд хэсэг муулуулсан ч эргээд хэвийн амьдралдаа орсон. Харин ч Ц.Номинг өмөөрөн хайрлах олон хүн нэмэгджээ. Оюутан ахуй наснаасаа дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн тэрээр ганц бие ээж юм.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/04/A.png)
Оюутан байхдаа охиноо төрүүлсэн Ц.Номин үүнийгээ олноос нууцалдаг гэв. Өөрийг нь хуулсан мэт буржгар үстэй бяцхан охин нь өдгөө 5 настай. Жүжигчний карьер нь ид цэцэглэж буй эршүүд Ц.Номинд хань болж чадах сайн залуу одоо хэр нь олдохгүй байгаа бололтой.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/04/zz.png)