Дуучин Сүндэрмаа таримал биш Төрмөл…

“Sweetymotion” хамтлагийн царайлагаа барьж дийлдэггүй төрөлхийн гоо үзэсгэлэнт гишүүн, “Яг түүн шиг” нэвтрүүлгийн онцлох оролцогч бол Сүндрээ. Эгшиг аялгуу, дуу хуурын замналаа орхиж тамирчины замнал хөөгөөд байгаа. Эрүүл хооллолт гоолиг бэлхүүсийг түмэнд түгээн олон ч эмэгтэйд итгэл үнэмшил тууштай хөдөлмөрлөхийн шан харамж, уйгагүй хөлс хөдөлмөрийн үр дүнг өөрийн амжилтаараа харуулсан талтай.

Мэргэжлийн Бодибилдинг, фитнессийн IFBB Professional League Pro Qualifier Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тэрээр өөрийн фб хуудсаараа дамжуулан Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны хамт олондоо баярлалаа. Намайг анх энэ тэмцээнд орохыг санал болгож зоригжуулж өөрийгөө сорих боломжийг нээж өгсөн Угалзцэцэг багшдаа маш их баярлалаа” гэсэн. Урлагаас илүү энэ салбартаа ахицтай бололтой, Сүндэрээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *