Соко айлын ганц хүү хэдий ч, Трансжендер болох замыг сонгосон нь эцэг эхэд нь…..

Соко айлын ганц хүү хэдий ч, Трансжендер болох замыг сонгосон нь эцэг эхэд нь…..

Гоо сайхны мэс засал, дааврын эм бэлдмэлийн ачаар жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй сайхан бүсгүй болоод байгаа трансжендер мисс Б.Солонго угтаа бол айлын ганц хүү.

Эрүүл мэндийн салбарт насаараа шахуу ажиллаж яваа эцэг эхийнхээ урмыг хугалж, бэлгийн чиг хандлага өөр гэдгээ дуулгасан түүний жинхэнэ нэр нь Б.Билгүүн.

МУИС-ыг реклам сурталчилгааны маркетинг менежментийн чиглэлээр сурч төгссөн царайлаг хүүгийн хувьд, аль бага наснаасаа л өөрийгөө эмэгтэй хүн мэтээр төсөөлж иржээ.

Тиймдээ ч бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалж, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай холбогдсоноор “жинхэнэ” өөрийгөө олж авсан гэдэг.

Эцэгтээ загнуулж, эхийнхээ нулимсыг баран байж гэрээсээ явсан тэрбээр трансжендер миссийн тэмцээнд түрүүлж, хэвлэлийн “од” болоод хэсэгтээ л сайн муугаараа чичлүүлсэн.

Гэвч угийн хэл ярианы баялаг сайтай, хэнтэй ч учраа ололцчихдог нүүрэмгий зангийнхаа ачаар богино хугацаанд олонд танигдаж хөлөө олоод амжсан.

Бэлтэй найз залуугийнхаа ачаар өндөр төлбөртэй мэс засалд удаа дараа орж, төрөлхийн давгүй царай зүсээ улам бүр үзэсгэлэнтэй болгоод байгаа трансжендер мисс Б.Солонго тохилог байр, тансаг машин гээд дутах зүйлгүй амьдрах болсон.

Бүр хуучин байраа голж орхиод баячуудын хороолол руу нүүхээр шинэ тавилгын эрэлд гараад байгаа. Харин энэ бүх хугацаанд ээжийгээ ихэд үгүйлэн санаж буйгаа хэвлэлд дэлгэж байсан түүнийг ар гэрийнхэн нь цагаан сараар хүртэл урихаа болиод удсан юм билээ.

Харин саяхан төрсөн гэртээ эргэж очих боломж олдож, эхийнхээ гарын цайг ууж сэтгэл тайван хоносон

трансжендер Б.Солонго ийнхүү гэр бүлийнхэндээ хүртэл хүлээн зөвшөөрөгдөж буйгаа олонд харууллаа.

admin

error: Content is protected !!