Жүжигчин Тодгэрэл хошин урлагийнхныг Доош нь хийв…..

Улсын драмын эрдмийн театрын  жүжигчин Э.Тодгэрэл Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгаж, олон ч хүний талархлыг хүлээгээд буй.

Э.Тодгэрэлийн тухайд “Бид гурвын болзоо”, “Намайг хайрла” зэрэг кинонд гол дүрийг бүтээснээс гадна,”Ромьео Жульетта”

жүжигт Меркуциогийн дүрээрээ үзэгчдийн таашаалд нийцээд байгаа жүжигчдийн нэгээр тодроод байгаа билээ.

Тэрээр Сүүлд ТВ5 телевизийн “Зэвүүн яриа”-нд уригдаж, уран бүтээл хийгээд хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Гэхдээ залуу жүжигчин  мэргэжил нэгт нөхдөө доош нь хийсэн үү аль эсвэл санамсаргүй үг унагав уу гэдэг сонирхол татаж байгаа юм.

Тэрээр хэлэхдээ бид нар хошин шогийнхон шиг хүний факт дээр дөрөөлж нэг номер гаргадаггүй, бүхэл бүтэн 3, 4 сар эд эсээ vхүүлэн байж сая нэг жүжиг гардаг хэмээсэн нь олны дургүйцлийг төрүүлэв.

Харин салбарт нь ажиллаж байгаа  хошин урлагийн залуу жүжигчид Э.Тодгэрэлийг ингэж хэлсэнд ихэд ундууцуулсан гэнэ.