Лоолойгийн найзуудын Ариунгуа-н Нөхөр, хүүг хар даа…

“Лоолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлгийг Л.Шинэбатын хамт хөтөлдөг байсан Б.Ариунгуа өдгөө айлын бэр, бяцхан үрийн ээж болсон.Өдгөө

ЦЕГ-т мэргэжилтнээр ажилладаг тэрээр наадмын найртай өдрүүдэд эр нөхөртөө эрхэлсэн шигээ амарч явна.

Түүний хувьд 10 жилээ 2013 онд төгсөөд, 2014-2015 оны хооронд СУИС-ийн Театр, урлагийн сургуульд сурч үзсэн, нэгдүгээр курсээ дүүргэжээ.

Ингэхэд жүжигчний мэргэжил түүнд тохирохгүй гэдгээ ойлгож, Дотоод хэргийн их сургуульд орохоор шалгалт өгч тэнцээд сургуульдаа элсэж орсон аж. Тэндээс заяаны ханьтайгаа учирч амьдрал зохиожээ.

Лоолойгийн найзууд нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч Ариунгуа амаржиж хүү төрүүлжээ. Түүнийг хүмүүс жоохноор нь л төсөөлж байсан ч өдгөө ээж болжээ.

Тэрээр Хууль сахиулахын их сургуулийн өнгөрсөн жил дүүргэж, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байгаа юм. Түүний гэр бүлийн хүн үе тэнгийн цагдаагийн офицер залуу байдаг гэнэ.

Ариунгуатай хамтрагч болж Лоолойгийн найзууд нэвтрүүлгийг хамт хөтөлдөг байсан Шинээ өдгөө БНСУ-д ажиллаж амьдардаг.