Хар та.м.хи хэрэглэсэн, хадгалсан хэргээр шүү.хээс 2 жилийн я л авсан дуучин Б.Амархүү шүү.хийн магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдсан.
Тэрээр Идрээгийн подкаст нэвтрүүлэгт оролцохдоо “Хүн эрх чөлөөтэй явахдаа амьдралын үнэ цэнэ, хүний мөс чанарыг танидаггүй юм байна. Ха р тамх и гэгч зүйлтэй яалтчгүй нүүр тулж, Төрөөс я.л шийтгэл сонсоод гарлаа. Тэнд хүмүүжиж гарч ирээд миний амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн. Маш эмх цэцэгтэй болсон. Хүмүүжиж байхдаа, амьдралын үнэ цэнийг илүү ойлгож мэдэрлээ. Миний амьдралд том ха р толбо үлдээсэн ч, маш том сургамж боллоо.
Надаас илүү аав ээж, ах дүү, эхнэр хүүхэд маань нүдэн дээр турж эцээд их зовлоо. Тэнд л их харамсаж байна. Гарч ирээд сар гаран боллоо. Одоо цаашаа амьдрахыг хүсч байна. Би засарсан, хүмүүжсэн. Одоо ард иргэд маань надад итгэж, намайг уучлаасай гэж их хүсч байна” гэв.