Батчулууны хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан ч Пpокуpороос буцаажээ

Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун онигоо хэмээн хvчирхийллийн шинж чанартай гэ.мт хэргийг ярьснаас үүдэж цагдаагийн байгууллагад дуудагдаад байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар хэрэг нээн шалгаж  эхэлсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлээд багагүй хугацаа өнгөрлөө. Эх сурвалжуудын хэлж буйгаар уг хэрэгт Б.Батчулуун болон өөр хэд хэдэн хүнийг холбогдуулан татаж мэдүүлэг авчээ. Тэдний мэдүүлэг хоорондоо зөрөх, өөрчлөгдөх явдал ч гарсаар байгаа гэнэ. Мөн хо.хирогч бүсгүй ч дуудагдаж мэдүүлэг өгсөн сурагтай.

Гэвч уг хэргийг гэ.мт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болох саналаа цагдаагаас прокурорт шилжүүлсэн гэнэ. Харин прокурорын зүгээс шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэмээн буцаан дахин шалгаж эхэлсэн мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *