x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Жанцанноров гуай Зариг-н Өнөрөөгөөс уучлал гуйв

Жанцанноров гуай Зариг-н Өнөрөөгөөс уучлал гуйв

Уригдах зочдынхоо хэрээр олныг талцуулж, ярианы сэдэв болж буй “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн дөрвөн хөтлөгч жав.тий хүртэж сууна. Урдаа ганц хүн суулгачихаад дөрвөн талаас арслан барс мэт дайрах нь холгүй ярианы өнгө аяс, асуултаараа дайрч буй. Харин зочид өөрсдөө тулхтай тулдаа аргалаад гарчихна билээ. Өчигдөр л гэхэд нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай оролцож, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэлний мэдлэгийг шалгаад амжчихав. Н.Жанцанноров гуай сод авьяастайн дээр шогийн мэдрэмж нь тулчихсан эрхэм. Ганц үгнээс л Н.Жанцанноров, Н.Өнөрцэцэг гэж хэн болохыг хялбархан харуулчихсан.

Ярилцлагынхаа дараа ч “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт орохдоо “Фундамент” гэдэг үгэнд эгдүүцсэний учир нь монгол хэлээ зөв хэрэглэх үлгэрлэлийг сэтгүүлчид, улс төрчид, нийгэм соёлын зүтгэлтнүүд түүчээлэх ёстой гэдгийг сануулахыг оролдсон нь Сэтгүүлч Өнөрцэцэгт тусчээ. Хувь хүн рүү нь хандаагүй болохыг олон нийт зөвөөр ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Эрхэм дүү ахыгаа уучилна биз ээ. Unurtsetseg Naran” гэж уучлалт гуйсан нь ч ард түмэнд гүн сэтгэгдэл үлдээв. Eр нь бол өчигдрийн болсон явдал камeрын өмнө сууж байгаа сэтгүүлч хүн алдах эрхгүйг сануулсан хэрэг боллоо.

эх сурвалж:фактньюс.мн

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!