Номин-Эрдэнэ өөрийгөө “Пентхаус”-н Чон Со Жинтэй адилтгав

Нэгэн цагт поп урлагт өөрийн гэсэн орон зайгаа дархалж, үеийнхнийгээ байлдан дагуулж явсан дуучин Р.Номин-Эрдэнэ гэрийн эзэгтэй болж, хувийн бизнес эрхлээд уран бүтээлээсээ хөндийрөөд удаж буй. “Ододтой бүжиглэе” шоугаар үзэгч олонтойгоо уулзаж, өөрийн нууц авьяасаа харуулаад амжсан. Аргагүй л бүжгийн урлагт хэд хоног хүч хөдөлмөрөө зарсных гоолиг биетэй болж, улам л өнгө зүс нэмсээр жаатай хүүхнүүдийн эгнээнд жийж буй.

Фигур сайтай болсных ганган зургаа авахуулж, өдөр ирэх бүр гайхуулж яваа Р.Номин-Эрдэнэ өөрийгөө “Пэнтхаус” цувралын Чон Со Жинтой жишив. Хальтхан харвал дүр төрх нь төстэй ч юм шиг. Чон Со Жин бол кинондоо ч, амьдрал дээрээ ч фото модель, жүжигчин, өөлөх юмгүй карьер өндөртэй бүсгүй. Харин Р.Номин-Эрдэнэ Хөгжим бүжгийн коллежийг дүүргэж, охидын анхны хамтлаг гэгддэг “Спайк” хамтлагийн ууган гишүүдийн нэг. Хамтлагаас тусдаа соло уран бүтээл хийж хэсэг мандаж явсан ч хадмын хаяа түшин, гэрийн эзэгтэй болсноор олонд танигдах дүр бүдгэрч эхэлсэн. Гэсэн ч хувийн бизнес, ажил амьдралаа төвхнүүлэн үеийн хүүхнүүдийнхээ дунд тун ч додигор, хүүхдийн төлөө “Бяцхан зүрх” гэх ТББ байгуулаад амжсан адтай бүсгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *