“Ард койн” yнaж иргэд байр, машинаа зарсан мөнгөө aлдaж байхад Ч.Ганхуяг унтаж байсан төдийгүй О.Мөнхжинг буруутгав
Өчигдөр Ард койнын ханш унаж койн худалдаж авсан зарим иргэд бухимдалтай байна. Учир нь Ганхягийн хэлж буйгаар арилжаалагч Мөнхжинг Ард койны ханшийг дээд цэгтээ тулсан мэтээр ард иргэдэд ойлгуулж хөөргөж байгаад койны өсөлтөн дээр өөрийнхөө койныг өсгөөд зарсан нь бусад койн арилжагсадад муугаар нөлөөлж ханш унагасан гэх гомдолууд яригдсаар байна. Тэгвэл энэ талаар Ард койны Ганхуяг болон арилжаалагсад ямар байр суурьтай байгааг хүргэе.
Эхний алхам учир энэ бүх үйл явцаас суралцах ёстой. Жижигхэн энэ зүйл дээрээс бид нар хэнд итгэж болох болохгүйг бас олоод хараад авлаа. Зарим залууст урам хугарлаа. Би угаас худлаа ярих дургүй, хүнд худлаа ярьдаггүй. Олон түмэнд 1000 хүрнэ гэж олон нийтийг огшоож байгаад ангалруу дагуулж очоод өөрсдөө тогтож үлдээд олон түмнээ унагаачихдаг тэр нөхдүүдийг миний удирдаж байгаа байгууллагууд зөвшөөрөхгүй. Өчигдөр шөнө би эмэндээ дарагдаад гүн нойрондоо, өдөржин ажиллаж ядраад бас хажуугаар нь ганц хоёр татаад унтаж байх хооронд ийм үйл явдалууд болсон байна.
Ганхуяг: Ард койн 422 байж байгаад ханш нь 220 болж унасан. Одоо 290 төгрөгөөр арилжаа хийгдэж байгаа юм байнаа. 85 сая 500-н койн зарагдаж 25 тэрбум төгрөгний арилжаа явагдсан байна. Ер бол дакс дээр маш олон хүмүүс арилжаанд оролцож байнгаа, би ард койныг ашиг хийгээсэй гэж гаргасан. Монголын хөрөнгийн бирж дээр урьд хожид байгаагүй өндөр тоогоор оролцож байна. Үүнийг ирж байгаа сайн цагийн дохио болов уу гэж бодож байна. Бид нар үр хүүхэддээ илүү гоё боловсронгүй нийгмийг үлдээнэ гэж зорьсон. Харамсалтай нь өчигдөр бид нарын энэ олон жил сар өдөр хөдөлмөрлөөд олон улсад час хийсэн амжилт гаргая гэдэг дээр бол бид тийм байж чадсангүй. Энэ бол жижигхэн туршилт байлаа.
Гэтэл энэ маань бүр цөмрөөд уначихгүй 280 дээр тогтоно гэдэг бол гайхамшиг. Би өөрийнхөө залууст хэлээд байгаа Муу юм болохоор бол хамгийн түрүүнд надад мэдэгдэж бай гэж хэлж байгаа. Хувьцаа арилжиж байгаа хүмүүстээ хэлхэд Манай хувьцааг өнөөдөр авчихаад маргааш ашиг хийнэ гэж битгий хандаарай. хэрвээ тийм бол битгий наашаа зүглээчээ гэж хүсч байгаа.