Ганбууш:Эцэг эх маань намайг төрөхөд их дургүй байсан /Бодит түүх/

Иргэн Н.Ган-Од буюу Ганбууш ТВ8 телевизийн”Тавилан” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьжээ. Тэрбээр 1955 оны 8 сарын 11-нд төржээ.

“Намайг 1-р төрөхөд төрөөд эмнэлгээс гарч ирэхэд намайг бэлгийн хувьд саяд нэг төрдөг ховор тохиолдол гэж анх ярьж байсан. Энэ дээр эцэг эх маань жаахан дургүй байсан. Манай эмэг эх намайг хүн болгож авна гэсэн. Яагаад гэвэл хүн хүнээр дутдаг юмаа, хүний орчлон хүн хүнээр дутдаг юм, хүн хэрэггүй байна гэж байхгүй ээ, ямар бэлгийн тодорхой бус байдалд төрсөн ч гэсэн хүнд хэрэгтэй байдаг юм, би энэ хүүхдийг өсгөж том болгоно гээд шийдвэр гаргаад намайг авсан гэсэн.

Хоёр эрхтэнтэй төрдөг. Хоёулаа цуг давхцаж төрсөн тохиолдол ховор байдаг. Төрсний гэрчилгээ авахад нэг жил авч чадаагүй хоцорч авсан. Нэг жил миний тухайд эрэгтэй дээр нь тавих уу эмэгтэй дээр нь тавих уу гээд. Эмэг эх маань 1955 он гэдгийг нь бол баталгаатай хэлж байсан. Надад ч гэсэн хэлж байсан. Гэхдээ намайг нэр солиход л энэ бүхэн гарч ирсэн. Намайг эмэгтэй гээд бичээд, ахиад солиод эрэгтэй гэж бичсэн байна лээ.

Багадаа бол эмэгтэй хүүхдийн хувцастай байсан. Тэгээд цэцэрлэгт ороод эрэгтэй хувцас өмсдөг болоод төрсний гэрчилгээн дээр чинь эрэгтэй гээд биччихсэн болохоор чинь, эрэгтэй эмэгтэй гээд нэг жил маргалдаад эрэгтэйгээ нь тавьсан болохоор 10 жил энэ тэрдээ эрэгтэй форм өмсдөг байсан. Гэхдээ л миний бие уяхан туяхан янз бүрийн байдалд чинь хүмүүс чинь барьж аваад биеийн тамирийн зааланд ч юм уу өмд шувталж үздэг байсан. Тэгээд сургууль даяар чинь миний тухай их яриа гардаг байсан. Анх би 1-р ангид орохдоо 11-р сургуульд орсон чинь шууд 1-р 10 жил рүү шилжүүлээд 1-р 10 жилд 4-р ангиа төгссөн.

Тэгээд 4-р ангид байхад манай байрны хажууд 24-р сургууль байгуулагдаад дүүрэг дүүрэг гэдэг утгаараа би 24-р сургууль руу шилжүүлсэн. Манай эцэг эх намайг хаяагүй шүү дээ. Намайг 4-р ангид байхад салсан. Дараа нь манай хойд эх гэж гарч ирсэн. Аль аль нь надад сайн байсан. Хойд эцэг, хойд эх хоёр. Ялангуяа манай хойд эцэг надад аягүй сайхан байсан. Хойд эцгүүдийн талаар аягүй муухай юм ярьдаг ч манай хойд эцэг мундаг хүн байсан. Багш хүн байсан юм.

40,50 мянгатын атманууд намайг янз бүрээр үзнэ. Шоглох асуудлууд их гарч байсан. Одоо үед биднийг бэлгийн цөөнх гэж ярьдаг болсон. Харин ардчилсан хувьсгалаас өмнө буюу социализмийн үед бид нарыг чинь мангас шулмас гээд бараг галаар байхгүй болгодог байсан гэж сонссон. Намайг эмэгтэй эрэгтэйг нь харчихсан хүмүүсийн хувьд аймар сонирхолтой байсан байх. Би сонирхолын обьект болчихсон байсан. Тэр үед элдэв асуудал гарлаа гэхэд хаасан хаалтын хууль байгаагүй. Энэ талаар би өмнө нь огт ярьж байгаагүй. Эмээ маань өөд болоход би 5 жилийн туршид уусан. Маш хэцүү байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *