x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Rokit Bay “бяцхан” Oхинтойгоо сэтгүүлийн нүүрийг чимжээ

Rokit Bay “бяцхан” Oхинтойгоо сэтгүүлийн нүүрийг чимжээ

Rokit Bay хэмээх тайзны нэрээрээ алдаршсан реппер, жүжигчин О. Баярсайханыг залуучууд андахгүй мэднэ. Тэрбээр сүүлийн үед шинэ уран бүтээл туурвихгүй байна хэмээн фэнүүдийнхээ шүүмжлэлд өртөөд байгаа гэдэг. “Авьяаслаг монголчууд” цуврал шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласнаар нь хүүхэд, хөгшидгүй таних болсон.

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн ажээ . Анх 2007 оны үед “Асуулт” форумд “Nevalast” гэж нэрээрээ алдаршсан бөгөөд тухайн үед түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан гэлцдэг. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байжээ. Реппер залуу Америкт амьдарч, суралцаж байхдаа дуу хөгжмөө бичдэг байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливүүдийн өлгий нутаг болох Лос Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм. 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд гол дүрийг бүтээсэн тэрбээр өдгөө бяцхан охины аав болж, харицлагатай халамжит ханийн үүргийг гүйцэтгэж яваа. Хөөрхөн охинтойгоо “Соронз” сэтгүүлийн нүүрийг ийн чимсэн гэнэ.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!