Фитнес рүү явж ороод л хотын даргатай тааралдаж, тэр даруйдаа төсөл бичээд, ажлаа бэлэн болгочихдог азтай залуу Ангууч сүүлийн үед бүжгээрээ жинхэнэ шуугиулж явна. Бие бялдар сайтай, өөгүй царайлаг төрх, тулааны тамирчин, хувьдаа бизнес эрхэлдэг, нийгмийн идэвхтэй гээд түүнийг энэ цагийн хү.сэмжит залуугаар өргөмжлөөд удаж буй. Хотын дарга асан Су.Батболдтой ах дүүгийн барилдлагатай гэж хэсэг шуугиж явсан.
Охид гэлтгүй эрчүүдийн краш болоод байгаа Ангууч шинэ краштай болжээ. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг өмөөрч, стори хийсэн нь фэнүүд нь гомдож, тунирхаад сүртэй гэж жигтэйхэн. У.Хүрэлсүх Төрийн ордондоо бол Ангууч.
Мөн л бие бялдар сайтай хурандаа, спортдоо бол гаргууд, улс төрдөө акул, намынхаа лидер гээд ард түмэндээ хэдийнэ үнэлэгдсэн нэгэн. Ангууч, У.Хүрэлсүх хоёр хэн хэн нь олон фэнүүдтэй. Тоо нь хормын дотор өснө үү гэхээс фэнүүдээ алдана гэж юу байхав. Бараг дундаа фэнүүдтэй болох вий. Олон ч охид Ангуучийг крашладаг ч тэднийг нэг нүдээрээ ч тоодоггүй хэрнээ МАН-д талтай юм шиг ээ.
эх сурвалж:фактнюьс.мн