x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Дуучин Хишигбаяр:Дэлгэрмаа намайг гэр бүлээс минь салгаж суусан гэдэг худлаа…

Дуучин Хишигбаяр:Дэлгэрмаа намайг гэр бүлээс минь салгаж суусан гэдэг худлаа…

Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж чадсан дуучид бол Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр. Тэд хамтдаа дуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаандаа бие биедээ хайр сэтгэлтэй болж гэр бүл болцгоосон билээ. Тэдний талаар зарим нэгэн таагүй яриа ч дуулддаг. Дуучин Р.Дэлгэрмаа хүний нөхрийг булааж суусан, үр хүүхдүүдийг нь өнчрүүлсэн гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг.

     Тэгвэл энэ тал дээр Д.Хишигбаяр тайлбар хийхдээ “Дэлгэрмаа намайг эхнэрээс салгаж суусан гэдэг шал худлаа. Миний эхний амьдрал бүтэлгүйтсэн нь үнэн. Би хүүгээ өөр дээрээ авсан. Хүү маань одоо 17 настай.

Би Дэлгэрмаатайгаа уран бүтээл хамтарч хийж байгаад нэг гэрт орсон. Ханьтайгаа амьдраад сайхан л явж байна. Бид хоёрын хүү 11 сартай болчихлоо. Хэнд ч гэсэн өнгөрсөн амьдрал байдаг л хорвоо шүү гэж сэтгэгдэл бичдэг хүмүүст хэлье” хэмээжээ

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!