Сүнээ өөрийн бизнесс болох Балетийн салбарыг орхихоо мэдэгдлээ

Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Монголд дутагдаж байгаа зүйлсүүдийн нэг бол яах аргагүй хариуцлагын тогтолцоо.

Элдэв хэл аманд орж нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ гэмшиж уучлалт хүсэж ёс зүйн хариуцлага үүрч байна.

Надад ямар нэг алдаа дутагдал байгаа болоод элдэв хэл аманд ордог байх алдаагаа ухамсарлаж өөрт байсан хамгийн нандин юугаар ч үнэлэшгүй үнэт зүйл болох Sunee’s Ballet бүр мөсөн орхиж урлагийн салбараа цэг тавьж байна. Дахиж багшлахгүй. Бизнесээ орхиж байна.

Оюутан байхаасаа хүүхэд шигээ бөөцийлөн босгосон бизнес маань найман жилийн хугацаанд дөрвөн салбар сургалт болтолоо өргөжин тэлж 7000 гаруй хүүхдүүдэд багшилж, 500 гаруй асрах төвүүдийн болон амьдралын нөхцөл бололцоогүй байгаа хүүхдүүддээ үнэ төлбөргүй багшилж энэ олон хүүхдүүдийн хайрыг харамгүй хүртсэндээ талархаж байна.

Эрхэм үйлчүүлэгчдийнхаа ачаар өөрийн бололцоо хэмжээндээ улсдаа татвар төлж, багагүй хүмүүс цалинжуулж бизнес босгох жаргал зовлонг мэдэр ч туршлага суулаа.

Хүндэт эцэг эхчүүдээсээ болон хамгаас хайртай хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Багш нь бүх хүүхдүүдээ хайраа шингээн сэтгэл зүрхнээсээ нандигдан хайрлаж өөрийн сурсан мэдсэн бүхий л бололцоогоо ашиглан чадах зүйлээ зааж сургах юмсан гэж хичээж ирсэн

Өдий хугацаанд хүний дайтай явуулж буй үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлан талархаж явах болноо.
Эзэмшсэн мэргэжилээрээ өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ААН бизнес болтол нь босгож багагүй амжилт энэ салбартаа гаргасан байхаа…

Олон хүүхдүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн маань хангалттай.
Хайртай шавь нар минь болон бусад хүүхдүүдийн эрх зөрчигдвөл өөрийн биеэрээ өмгөөлөн хамгаалах тэмцэх болно. Хүүхэд бүр хүүхэд насаа эрүүл шударга нийгэмд өсөн хүмүүжээсэй цэвэр нийгэм бүрдээсэй гэж хүсэж байна.

Эрдэм номоо харамгүй зааж сургасан хүндэт багш нартаа чин сэтгэлээсээ талархаж уучлал хүсье. Бизнесыг маань авсан хүнд ажлын өндөр амжилт хүсье.
Үнэ төлбөргүй сурч байгаа хүүхдүүдийг маань үргэлжлүүлээд сургаасай гэж чин сэтгэлээсээ хүсэн гуйж байна.

Бүгдэд талархлаа. Бас уучлаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *