Хугацaaнаасаа өмнө суллaгдсaн Б.Амархүү: Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн

Дуучин Б.Амархүү хугацаанаасаа өмнө буюу сар шинийн баярын өмнө суллагдсан. Тэгвэл цахим орчинд түүний суллагдсан тухай мэдээлэл гарахтай зэрэгцэн Б.Амархүү өөрийн цахим хуудаснаа  “Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор.

Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль, болон надад УХААРАЛ хайрласаан.

Би АРД ТҮМЭНДЭЭ, ҮЗЭГЧИДДЭЭ, ЭХ ОРОНДОО хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА ЗӨВТ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болноо.Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, Миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. НАДАД ИТГЭЖ, НАМАЙГ ДЭМЖЭЭРЭЙ гэж хүсэж байна. ХҮҮ НЬ ДАХИН ИТГЭЛИЙГ ТАНЬ АЛДАХГҮЙ ЭЭ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *