Анархүү салсан экс Тэмүүлэн нар Охиныхоо төрсөн өдрийг цуг хийв

Охидын анхаарлын төвд байдаг, хүүхнүүдийн эрлэг гэгддэг Г.Анархүү анхны амьдралаа н.Жигжид сайдын жигтэй хөөрхөн зээтэй ханилан сууж, Түмэлүн гэх охинтой болсон.

“Монголньюс” агентлагийн өв залгамжлагч, чамгүй мэдлэгтэй, хөрөнгө бэлтэй, царай зүстэй, намхан боловч хараа булаам гэгддэг Г.Анархүү анхны гэргий Б.Тэмүүлэнгээс салж, мисс Ю.Балжидмаатай дэр нэгтгээд багагүй хугацааг үдэж буй. Насаар дүү бүсгүйчүүдийг онилдог тэрээр Ю.Балжидмаатай ханилж хүүтэй болсон. Гэвч мисс гэргийгээсээ мөн л салсан гэх яриа дэгдсээр нэг жилийн нүүр үзэв.

Б.Тэмүүлэн, Г.Анархүү нар хэн, хэн нь тусдаа амьдрал зохиосон ч гурван хүүхдээ хоорондоо тун эвтэй байлгаж, үе үехэн уулзуулж, тэмдэглэлт баяраа ч мөн гэр бүлээрээ хамт тэмдэглэдэг гэнэ шүү. Ийм үзэгдэл монголчуудын хувьд барагтаа бол харагдахгүй. Салсан л бол дахиж хэзээ ч таарч чадахгүй байх эрэмгий зан цусанд нь бий гэдэг. Гэтэл Г.Анархүү салсан, нийлсэн ч аль болох эвтэй байж, гэр бүлийн найзууд болж, баячуудын жишгийг дагахыг хичээж буй бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *