“Гурван охин” хамтлагаас нэг гишүүн нь л ээж болсон бөгөөд тэр нь Г.Анхмаа байсан. Тэгвэл тус хамтлагийн ээжийн тоог Х. Ану нэмжээ. Тэрбээр саяхан цахим орчинд өөрийнхөө ээж болсон талаар бичин бүсгүйчүүдэд хандан бяцхан зөвлөмж бичсэн байв.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/05/c.png)
Анугийн хувьд найз залуугаараа хувиараа бизнес эрхлэгч нэгэн бондгор залууг сонгосон юм. Манайхны нэг сөрөг ойлголт л олны танил бүсгүйчүүдийг хэн нэгэн эрх мэдэлтэн, чинээлэг эрийн гэр бүлийг бусниулдаг гэх бодол. “Сайхан бүсгүйг хэл ам тойрдоггүй” –н адилаар Х. Ануг ч бас холбож явсан түүх бий ч одоо эхнэр хэмээх албанд томилогдон ээж болж, таагүй мэдээллүүдийг таягдан хаях нь.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/05/cc.png)
Харин хамтлагийн гишүүн Соло найз залуутай болж, Г. Анхмаа амвдралаа төвхнүүлээд “ Гурван охин”-ынхон одоо л жигдэрч байх шиг. “30 гарсан бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг, гунхаж явахыг нь харахад дэндүү өөртөө итгэлтэй, сайхан залуугийн харцанд ээрэгдэн явахдаа жаргалтай, санаж учирсан амрагтаа янаг халуун сэтгэлтэй”. Тийм ээ, тэд 30 гарсан бүсгүйчүүд.
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/05/192356461_4148736758516550_5489328098821836072_n.jpg)
![](https://www.busguichuud.com/wp-content/uploads/2021/05/192415804_507168007259917_5563328367713722685_n.jpg)